CENTRAL EXPRESS LINECENTRAL EXPRESS LINE
Далайн ачааАгаарын ачааХуваарьБидний тухай
📦
CENTRAL EXPRESS LINECENTRAL EXPRESS LINE
Далайн ачааАгаарын ачааХуваарьБидний тухай
Үйлчилгээний нөхцөл|Нууцлалын бодлого

© 2026 CENTRAL EXPRESS LINE. All rights reserved.

Агаарын тээвэр

Японоос Монгол руу · 1–3 өдөр

Ачааны хуваарь

Японоос хөдлөх огноо2026.07.08
Захиалга эхлэх огноо2026.06.29
Захиалга авах эцсийн огноо2026.07.03
Ачаа хүлээн авах эцсийн огноо2026.07.04
Монголд буух урьдчилсан огноо2026.07.10

Ачаа өгөх боломжууд

  1. Японы дотоод шуудангаар өөрийн зардлаар манай агуулах руу илгээх боломжтой. 
  2. Канагава мужийн Кавасаки хот дахь агуулахад өөрөө авчирч өгч болно. 
  3. Илгээгчийн гэрээс авах боломжтой. 
    1. 10кг-с дээш бол үнэгүй, 10кг-с доош бол төлбөртэй. 
    2. Окинавагаас авах боломжгүй. Бүх тохиолдолд хориотой бараа хийхгүй.

Агуулах руу илгээх заавар

  1. Захиалгын хуудас бөглөж фэйсбүүк чатаар мэдэгдэнэ. 
  2. Захиалга баталгаажсаны дараа агуулахын хаяг өгнө. 
  3. Дотоод шуудангийн төлбөрийг илгээгч хариуцна. 
  4. Ачаа ирсэн үед чатаар мэдэгдэнэ. 
  5. Онлайн илгээсэн бол tracking number заавал илгээнэ.

Агуулахад авч ирэх заавар

  1. Захиалгын хуудас бөглөж мэдэгдэнэ. 
  2. Баталгаажсаны дараа агуулахын хаяг өгнө. 
  3. Ажлын өдөр, ажлын цагаар ачаагаа авч ирнэ.

Гэрээс ачаа өгөх заавар

  1. Ачаагаа хориглосон зүйлсгүйгээр хайрцаглаж бэлдэнэ. 
  2. Агаарын тээврийн захиалгын хуудсыг үнэн зөв бөглөнө. 
  3. Захиалга амжилттай болсны дараа фэйсбүүкээр мэдэгдэнэ.
  4. Товлосон өдөр Сагава шуудан ирж ачааг авч агуулахад хүргэнэ. 
  5. Агуулах дээр шалгалт хийж хориотой бараа илэрвэл буцаана. 

Гэрээс авах үйлчилгээ 1000-2000 иен, 10кг-с дээш бол үнэгүй.

Агаарын тээврийн хуваарь

  • Долоо хоног бүрийн Лхагва гарагт нислэгтэй. 
  • Захиалгыг өмнөх долоо хоногийн Даваа-Баасан хооронд авна. 
  • Гэрээс өгөх сүүлийн өдөр Ням гараг. 
  • Амралтын өдрүүдээс хамаарч хуваарь өөрчлөгдөж болно.

Төлбөр тооцоо

Агаарын тээврийн үнэ:

  • 1кг хүртэл 3000 иен, 
  • 1.5кг 3500, 2кг 4000, 
  • 2.5кг 4500, 3кг 5000, 
  • 3.5кг 5500, 4кг 6000, 
  • 4.5кг 6500, 5кг 7000, 
  • 5кг-с дээш кг тутамд 1300 иен.
  • 10кг-с дээш Япон дотор үнэгүй. 
Монголд ачаа хүлээн авахад 1кг тутамд 10,000 төгрөг дотоод зардал гарах болно. Үүнд Монгол доторх ложистик, гаалийн материал бүрдүүлэлт, гаалийн татвар, агуулахын зардал орсон байгаа. (Монголын гаалиар хязгаарлалттай ордог ачаанд нэмэлт төлбөр гарах магадлалтай)
Агаарын тээврийг жингээр тооцох ч, хэт том боловч хөнгөн ачаа бол IATA-н жин тооцох аргачлалаар үнэ тогтоох болно. (Ачааны жин = Урт(см) х Өндөр(см) х Өргөн(см) /6000)

Банкны мэдээлэл

ゆうちょう銀行: 

記号 10210
番号 83830461
名義 カ)セントラルエキスプレスライン. 

Бусад банк: 

店名 〇二八
店番 028
普通預金 8383046
名義 カ)セントラルエキスプレスライン.

Төлбөр баталгаажуулалт

Ачааг ирсний дараа нислэгийн өмнөх өдөр танд ачааны жин болон төлбөрийн мэдээлэл илгээх тул та биднээс холбоо барих хүртэл төлбөр шилжүүлэхгүй байхыг хүсье.

Тээвэрлэлтийн хугацаа

Нислэгийн дараа 1-3 хоногт олголтод бэлэн болно. Шуудангийн саатал, цаг агаар, нислэгийн асуудлаас шалтгаалан 3-5 ажлын хоногоор хойшилж болно.

Хориглох зүйлс

Хэврэг эд зүйл, батарей, шингэн, архи, үнэт эдлэл, эм, ургамал, аюултай бодис, тэсэрч дэлбэрэх зүйл, садар самуун материал, зэвсэг, хүнсний бүтээгдэхүүн, сэтгэцэд нөлөөлөх бодис, химийн бодис зэргийг хориглоно.

Бидний зүгээс аюултай, хориотой гэж үзсэн ачааг тээвэрлэхээс татгалзах боломжтойг анхаарна уу. 

Ачааны аюулгүй байдал 

Манай компань нь тээврийн явцад гарах боломжтой аливаа эвдрэл гэмтэлд хариуцлага хүлээдэггүй ба тээвэрлэлт нь даатгалд хамрагдаагүй болно. 

Эрсдэл гэмтлээс сэргийлэх зорилгоор ачаа өгөхдөө сав баглаа боодолд сайтар анхаарал хандуулна уу.

Гаалийн анхааруулга

Supplement, нүдний дусаагуур, хүүхдийн сүү, цахилгаан бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, эм, авто сэлбэг зэрэг нь Монголын гаалиар хязгаарлалттай ордог ачаа болох боломжтой. Их хэмжээгээр илгээвэл арилжааны гэж үзэж нэмэлт төлбөр гарна. Та тээвэрлүүлэх ачааны талаар бидэнтэй сайтар зөвлөлдөнө үү. 

Японд холбоо барих

Ажлын цаг: Даваа-Баасан 09:00-17:00. Утас: 080-3346-7464, 044-223-7848. Ажлын бус цагаар хариу өгөх боломжгүй. Facebook: https://www.facebook.com/TeeverZuuchCelPAGE , https://www.facebook.com/cel.mongolia

Монголд холбоо барих

  • Гааль: 80013240. 
  • Хүргэлт: 88192448. 
  • Хаяг: Баянгол дүүрэг 20-р хороо ҮББ-2-16101. 
  • Хадгалалт: 3 хоног үнэгүй, дараа нь 1кг/150₮ өдөрт. 
  • Хүргэлт: 8000-10000₮.
Захиалга өгөх