CENTRAL EXPRESS LINECENTRAL EXPRESS LINE
Далайн ачааАгаарын ачааХуваарьБидний тухай
CENTRAL EXPRESS LINECENTRAL EXPRESS LINE
Далайн ачааАгаарын ачааХуваарьБидний тухай
Үйлчилгээний нөхцөл|Нууцлалын бодлого

© 2026 CENTRAL EXPRESS LINE. All rights reserved.

Далайн тээвэр

Японоос Монгол руу · 3–5 долоо хоног

Ачааны хуваарь

Японоос хөдлөх огноо2026.06.12
Захиалга авах эцсийн огноо2026.05.28
Ачаа хүлээн авах эцсийн огноо2026.05.31
Монголд буух урьдчилсан огноо2026.07.12

Ачааны хэмжээ

Жин: 25кг дотогш. Хайрцагны хэмжээ (урт+өргөн+өндөр) = 140см байх. Сагава болон Яамато шуудангийн 140см хэмжээтэй хайрцаг ашиглах шаардлагатай. Өөр хайрцаг ашиглах бол хэмжээ, жин, зураг илгээж зөвшөөрөл авна. Хайрцгийг сайтар скочдож бэхэлнэ. Даацын бус хайрцаг эвдрэх эрсдэлтэй тул компани хариуцлага хүлээхгүй. Хайрцган дээр Монгол дахь хүлээн авагчийн нэр, утсыг томоор бичнэ.

Төлбөр тооцоо

Ачааг илгээгчийн заасан газраас авна. Хэмжээ бага байсан ч ижил үнээр бодогдоно, илүү гарвал нэмэлт төлбөртэй. Токио, Канагава, Сайтама, Чиба: 7000 иен/хайрцаг. Хоккайдо, Кюүшү, Шикокү: 8000 иен/хайрцаг. Бусад бүс: 7500 иен/хайрцаг. Окинавагаас шууд авах боломжгүй. Монголд дотоод зардал: 30,000₮/хайрцаг. Төлбөрийг ачаа авснаас хойш 7 хоногийн дотор шилжүүлнэ.

Банкны мэдээлэл

ゆうちょう銀行: 記号 10210, 番号 83830461, 名義 カ)セントラルエキスプレスライン. Бусад банкнаас: 店名 〇二八, 店番 028, 普通預金 8383046, 名義 カ)セントラルエキスプレスライン.

Нэмэлт нөхцөл

Хэмжээ, жин хэтэрвэл тээврийн компани авахгүй байж болно эсвэл нэмэлт төлбөр гарна.

Тээвэрлэлтийн хугацаа

Усан онгоц хөдөлснөөс хойш 3-5 долоо хоногт Монголд хүрнэ. Ачаалал, баярын өдөр, цаг агаарын нөлөөгөөр 5-10 долоо хоног болж сунжирч болно.

Хориглох болон анхаарах зүйлс

Хэврэг эд зүйл, үнэт эдлэл, эм, ургамал (хар тамхи), аюултай бодис, тэсэрч дэлбэрэх зүйл, садар самуун контент тээвэрлэхийг хориглоно.

Гаалийн анхааруулга

Дараах барааг хэтрүүлбэл арилжааны зориулалттай гэж үзнэ: supplement (3ш), нүдний дусаагуур (5ш), хүүхдийн тэжээл (4ш), хүнс (5ш), цагаан будаа 5кг, архи 2 шил. Хэтрүүлснээс үүдсэн гаалийн асуудлыг хүлээн авагч хариуцна.

Эвдрэл гэмтлийн анхааруулга

Компьютер, дэлгэц, шилэн эд зүйл зэрэг амархан эвдрэх бараанд тээвэрлэлтийн явцад үүсэх гэмтэлд компани хариуцлага хүлээхгүй.

Монголд ачаа хүлээн авах

Ачаа гаалиас гарсны дараа хүлээн авагчтай холбогдоно, мөн фэйсбүүкээр зарлана. Агуулах тогтмол ажиллахгүй тул олголтын өдрийг мэдэгдэнэ.

Ачаа авах журам

Хүлээн авагч бичиг баримттайгаа ирж авна. Өөр хүн авах бол урьдчилан мэдэгдэж нэр шилжүүлнэ.

Холбоо барих

Утас: 9106-2526, 9107-2526 (ажлын цагаар).

Хүргэлтийн үйлчилгээ

Монголд гэрт хүргэх боломжтой. Байршлаас хамааран 10,000–30,000₮ нэмэгдэнэ.

Захиалга өгөх